Компаний ерөнхий танилцуулга

“Төмөрт-Өргөө” ХХК нь 2007 онд Дорноговь аймагт үүсгэн байгуулагдсан. Манай байгууллага нь барилгын материалын дотоод, гадаад худалдаа, барилга угсралт, засал чимэглэл, төмөр, бетон зуурмагийн үйлдвэрлэл, ресторан зоогийн газар, ААН-үүдэд түрээсийн үйлчилгээ үзүүлэх зэрэг чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг болно. Мөн бид төмрийн үйлдвэрлэлээр монгол улсад анхдагч ган хоолойн үйлдвэрийг нээн амжилттай ажиллуулж байна. Тогтмол ажилчдын тоо 60 бөгөөд гэрээт буюу үйлдвэрийн ажилчид 80 – 100, нийт 140 гаруй боловсон хүчний бүрэлдэхүүнтэйгээр өргөн цар хүрээтэй үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн онцлох зүйл нь манай байгууллага орон нутгийн хөгжилд хувь нэмрээ оруулж ажилгүйдлийг бууруулах зорилгоор дээр дурдсан үндсэн болон гэрээт ажилчдыг нутгийн иргэдээс бүрдүүлэн ажилладаг.

Бид 2012 оноос Дорноговь аймгийн төв Сайншандад “Рояал” нэртэй рестораныг нээн ажиллуулж иргэдэд чанартай, эрүүл ахуйн баталгаатай, амтлаг хоол зууш, амьд хөгжмийн тоглолт бүхий тав тухтай орчин бүрдүүлэн ажилласнаар 2014 оны “Шилдгийн шилдэг зоогийн газар”-аар шалгарсан нь манай хамт олны амжилт, бахархалын нэгээхэн хэсэг юм.

Сүүлийн 5 жилийн хугацаанд бид орон сууц, хүүхдийн цэцэрлэг, захиргааны барилга, оффисийн зориулалтаар нийт 20 гаруй барилга байгууламжийг өөрийн хөрөнгөөр барьж хүлээлгэн өгөөд байна.

Эрхэм зорилго

Импортыг орлох олон улсын стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүнийг эх орондоо үйлдвэрлэж, дотоодын зах зээлийг хангахад бидний эрхэм зорилго оршдог.

Бидний уриа: Шинэ хөгжил өөд хамтдаа...

Бидний зорилт

  • Хэрэглэгчдээ хүндэтгэн, тогтвортой хамтын ажиллагаа үүсгэж чанартай ажил үйлчилгээ, бараа бүтээгдэхүүнийг хурдан шуурхай нийлүүлэх
  • Хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагад тулгуурласан эдийн засгийн ашигтай нэмэлт үйлчилгээнүүдийг санал болгох
  • Дорноговь аймгаас гадна зэргэлдээ аймаг, сумдын ган хоолой, төмрийн хэрэгцээг хангах, цаашлаад улсын хэмжээнд ханган нийлүүлэлт хийх 

Бидний давуу тал

Тус байгууллага салбар салбарын мэргэжлийн чадварлаг боловсон хүчинтэй бөгөөд найдвартай бэлтгэн нийлүүлэгчидтэй хамтран ажилладаг. Мөн сүүлийн үеийн шинэ тоног төхөөрөмж, авто техник хэрэгслийн хангамж сайтай. Хэрэглэгчиддээ хямд үнэ, өргөн сонголт, чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээ санал болгодог нь бидний давуу тал юм.