Манай танилцуулга

Манай танилцуулга, брошурыг эндээс татаж авна уу



Холбоо барих

Имэйл boloro.kaka@gmail.com, tumurturguu5186552@gmail.com Утас
- (+976) 7052-2999,
(+976) 9667-7505
Факс:
(+976) 7052-2999

 

Манай төмөр хийцийн үйлдвэр нь төмрийн худалдаагаа түшиглэн худалдан авагчдад цогц үйлчилгээ үзүүлэх зорилгоор бүх төрлийн төмөр эдлэл хийх өндөр хүчин чадалтайгаар зохион байгуулагдаж амжилттай ажиллаж байна.

 

Тус үйлдвэрт нийт 30 хүний бүрэлдэхүүнтэй 20-35 насны залуу боловсон хүчинтэй найрсаг хамт олон ажилладаг. Тоног төхөөрөмжийн хувьд Япон, Солонгос, Хятад, Орос зэрэг улсуудын Panasonic, Yanwar, Ken, Makita зэрэг фермүүдийн чанартай тоног төхөөрөмжүүдийг суурилуулан ажилладаг. Одоогоор тус үйлдвэрийн хүчин чадал нь өдөрт 3 тн , сард 75 тн төмөр хийц , бэлдэц хийх бүрэн бололцоотойгоор нэг ээлжээр ажиллаж байна.



Төмөр хийцийн үйлдвэр үйлчлүүлэгчийн хүссэн загварын дагуу гоёлын болон энгийн хашаа, гүйдэг хаалга, бүх төрлийн деталь хийц, шат, карказ угсралт, рекламны самбар, барилгын сараалжин хашаа зэрэг бүх төрлийн төмөр хийц, барилга зам гүүр, хөшөө дурсгал, уул уурхайн эдлэлүүдийг шуурхай хийж гүйцэтгэдэг.